Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.3 хувиар их байна.
Дүрвэгсдийн шилжүүлж буй мөнгө Австри, Өмнөд Африк мэтийн орнуудын ДНБ-ээс давсан үзүүлэлт гэнэ.
2016 он гэхэд энэ үзүүлэлт улам өсч 700 тэрбум ам.долларт хүрэх хандлагатай байгаа талаар уг илтгэлд дурдсан байна.
Гадаадаас мөнгө шилжүүлсэн байдлаар тэргүүлж буй орон нь Энэтхэг, Хятад, Филиппин, Мексик, Нигери бөгөөд сүүлийн жилүүдэд эдгээр орнууд эхний тавд байнга орж байгаа гэнэ.
Их хэмжээний мөнгө гуйвуулагчдын тоонд Украин, Египет, Пакистан, Бангладеш, Вьетнам зэрэг орон багтдаг юм байна. Харин өндөр хөгжилтэй орнууд дотроос Франц мөнгөний шилжүүлгээр тэргүүлдэг аж.
Өмнөд Азийн орнууд тэдгээрийн дотор Бангладеш, Балба, Пакистан болон Шри-Ланк руу шилжүүлж байгаа мөнгө нь эдгээр орнуудын валютын нөөцөөс давдаг талаар илтгэлд онцолжээ.
Египетэд л гэхэд 2009 оны улс төрийн хямралаас хойш мөнгөн гуйвуулга хоёр дахин нэмэгджээ. Энэ онд гуйвуулга 20 тэрбум ам.долларт хүрснээр Суэцийн суваг ашиглалтын орлогоос давах юм байна.
Т.Бүрэн