Саудын Арабд олон нийтийн газар машин дээрээ нүцгэн бүжиглэж буй дөрвөн залуугийн бичлэг цахим ертөнцөд тарсан байна.
Харин албаныхан тэднийг хэн болохыг олж илрүүлэн дээд тал нь 2000 удаа ташуурдан, 13 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оноож, 10 хүртэлх жилийн ялаар шийтгэхээр болжээ.
Тэдний гурвыг нь 500-1200 удаа ташуурдаж, 2-7 жилийн ял оноосон бол бусдаасаа илүү их "идэвхтэй" бүжиглэсэн нэгийг нь 2000 удаа ташуурдаж, 10 жил хорих шийдвэрийг Саудын Арабын Бурайда хотын шүүх гаргасан байна.
Исламын шашинтай Саудын Араб улсад олон нийтийн газар биеэ зохисгүй авч явбал маш хүнд шийтгэл оногдуулдаг аж. Тэдний хуулинд олон нийтийн газар хөгжим тавих, бүжиглэх, кино гаргахыг хатуу хориглодог бөгөөд энэ нь тэдний зан заншил болон шашин шүтлэгт харшилдаг хэмээн үздэг аж.
Б.Сондор