Энэ оны болон ирэх оны төсөв УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар /2013.10.07/ хэлэлцсэн гол асуудал байлаа. 2013 оны төсвийг МАН-ын бүлэг байгуулагдаагүй, гишүүд байнгын хороодод хуваарилагдаагүй байх үед УИХ дахь олонхи дангаараа хэлэлцэж баталсан юм. Тийм учраас энэхүү төсөв амьдралд хэр зэрэг үр өгөөжөө өгөв, улс орны нийгэм, эдийн засаг, бүтээн байгуулалтын ажилд ямар үр дүн өгөв гэдэг талаас нь дүгнэн ярилцаж, бодитой хөрс суурин дээр тооцоо судалгаа хийсний үндсэн дээр 2014 оны төсвөө хэлэлцэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Ингэхдээ төсвийн тодотгол хийнэ гэвэл эхлээд тодотголоо хийе, тодотгол хийхгүй гэвэл ирэх оны төсвөө хэлэлцээд явъя гэсэн байр суурьтай байна.
Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц өссөн нь ард иргэдийн амьдралд хүндээр тусч байна. Тухайлбал, АН-ын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар томилогдох үед "Атар" талхны үнэ 650 төгрөг байсан бол өдгөө 810 төгрөг болж нэмэгдсэн. Иймд инфляц, үнийн өсөлттэй холбоотойгоор цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна.
Мөн энэ оны төсвийн урсгал зардал 200 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төрийн албаны орон тоог ихэсгэсэн. Жишээлбэл, зөвлөх нэртэй төрийн албан хаагчид яам, тамгын газарт олширч, бүх аймаг, дүүрэг 2-4, нийслэл зургаан Засаг даргын орлогчтой ажиллаж байна. Тиймээс төсвийн зардал, орон тооны нэмэгдлийг дагаж төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан эсэхэд хяналт тавих ёстой гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт хэллээ.
Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр 20 мянган төгрөгийн хувь хишиг хүртээх хуулийн төслийг МАН-ын нэр бүхий гишүүд УИХ-д өргөн барьсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа энэ үед ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих зорилгоор энэ хуулийн төслийг хэлэлцэж батлах шаардлагатай гэж МАН-ын бүлгийн гишүүд үзлээ.