Онгон дагшин байгалтай түүх дурсгалын өлгий нутаг болсон Архангай аймгийн залуучуудтай Монголын Залуучуудын Холбооныхон очиж уулзан, тэдний дуу хоолойг сонсч тус аймгийн залуучуудын холбооны ээлжит чуулга уулзалтыг 10-р сарын 4-өөс 5-ны хооронд зохион байгуулжээ. Энэхүү чуулганд тус аймгийн 19 сумын 150 гаруй залуу оролцож, нутгийн залууст тулгамдаад байгаа асуудал болон цаашид хийх ажлын талаар санал бодлоо чөлөөтэй хуваалцсан байна.
Тус аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр Х.Отгонбат (Мерси Кор - Монгол ОУБ-ын мэргэжилтэн ) сонгогдсон бөгөөд салбар бүрийн шилдэг залуусын төлөөлөл болсон 17 гишүүнийг тэргүүлэгчээр сонгосон юм. Чуулганы дараа тус аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат болон удирдлагуудыг хүлээн авч уулзан, залуучуудаа цаашид дэмжин ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зуржээ.