logo
Н.Удвал сайд Тагнуулын ерөнхий газарт ханджээ

Н.Удвал сайд Тагнуулын ерөнхий газарт ханджээ

2013/10/08

Эрүүл мэндийн сайд Н.Удвалын нэр болон фото зургийг ашиглан 2013 оны 10 дугаар сарын 4-5 -нд www.twitter.com @UdvalNacag гэх нэрээр хуурамч хаяг шинээр үүсгэж хэн нэгэн жиргэжээ. 

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын ажлын албанаас Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын нэрийг барьж худал, буруу ташаа мэдээ, мэдээллийг тараасан этгээдийг олж холбогдох арга хэмжээг авч өгөх хүсэлтийг Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Харилцаа холбооны зохицуулах газарт хүргүүлжээ.

Хуурамч хаягнаас эрүүл мэндийн болон бусад салбарын талаарх буруу ташаа тайлбар, ишлэлийг зориудаар түгээсэн учир Эрүүл мэндийн сайд үүнийг зохион байгуулалттайгаар үйлдсэн гэж үзээд холбогдох байгууллагуудад ханджээ.

Мөн www.twitter.com цахим хуудсан дахь @UdvalNacag гэх хаяг хуурамч болохыг ЭМЯ-ны Хэвлэлийн албанаас албан ёсоор мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш