Энэ жил дархлаажуулалтын 10 хоногийг “Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье” уриатайгаар энэ сарын 10-20-ны өдөр орон даяар зохион байгуулахаар боллоо. 10 хоногийн хугацаанд заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эмч, эмнэлгийн ажилчид, эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинаар, Анагаахын их, дээд сургууль, коллежид сурч байгаа оюутнуудыг В вируст гепатитын эсрэг вакцинаар нэг сарын зайтай хоёр удаа дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулах юм. Мөн 2014 оны хичээлийн жилээс эхлэн анагаахын их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжааны оюутнуудыг В вируст гепатитын эсрэг вакцинд хамруулж байхыг ХӨСҮТ, тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, сургуулийн захирал нарт даалгав.
Ж.Болор