logo
Газар чөлөөлөлт 91 хувьтай байна

Газар чөлөөлөлт 91 хувьтай байна

2013/10/08
Нийслэлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд газар өмчлүүлэхээр НИТХ-ын тавдугаарсарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон.

Сүхбаатар дүүргийн хувьд 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Тоосгоны үйлдвэр орчимд байршуулан иргэдэд газар өмчлүүлэхээр болсон. Дээрх байршилд нөхөн сэргээлт хийсний дараа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан 2014-2016 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган олгох юм.

Гэтэл уг газарт зөвшөөрөлгүй , дураараа хайс хашаа барьсан, нэгэнт олгогдох газар гэдэг мэдээлэл авсан иргэд зохион байгуулалтгүй  бууж эхэлсэн зэрэг нэлээдгүй зөрчил байгаа тул иргэдийг зохих шийдвэр гараагүй, төлөвлөлт хийгдээгүй үед суурьшихаас урьдчилан сэргийлэх, төрийн өмчийн газрыг хамгаалах зорилгоор иргэдэд Өмч газрын харилцааны албанаас удаа дараа газар чөлөөлөх  шаардах, мэдэгдэх хуудсуудыг өгч байсан ч зөрчил байсаар байсан тул Дүүргийн Засаг даргын 363 тоот газар албадан чөлөөлөх захирамжийн дагуу албадан чөлөөлөлт эхлээд ажлын явц 91 хувьтай байна.

Албадан чөлөөлөх ажил нь хэсэг бүлэг иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч нийтийн эрх ашиг, нийслэл хотынхоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дэмждэг олон нийт иргэдийнхээ хамтаар ажил амжилттай зохион байгуулагдаж байна. 16 дугаар хороо, Бэлхийн Тоосгоны үйлдвэрт зөвшөөрөлгүй буулгасан айлуудын шон, хашааг буулгаж газар чөлөөлөхөд 1760000 төгрөг зарцуулсан бөгөөд одоогоор хоёр тал хашаа зургаан гэр үлдээд байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш