Сирид байгаа химийн зэвсгийг устгах асуудлыг хариуцах онц эрхт зохицуулагчийг томилох хэрэгтэй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үзэж байна.
Сирид байгаа химийн зэвсгийг устгах асуудлыг хариуцах онц эрхт зохицуулагчийг томилох хэрэгтэй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үзэж байна. Өчигдөр түүний НҮБ-ын АЗ-д явуулсан захидалд энэ тухай өгүүлжээ.
Тэрээр Сирид байгаа хорт бодисыг устгахын тулд Дамаск ба Кипрт байрлах НҮБ, Химийн зэвсгийг хориглох байгууллагын хамтын төлөөлөгчдийг байгуулах зөвлөмж өгсөн байна.Онц эрт зохицуулагч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ба Химийн зэвсгийг устгах байгууллагын Ерөнхий захиралд тайланг олгож, хамтын төлөөлөгчдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, сирийн засгийн газар, сөрөг хүчний бүлэг, дэлхийн хамтын нийгэмлэгтэй мандатынхаа дагуу харилцан ажиллагаа явуулах ёстой.
НҮБ ба ХЗУБ-ын сирийн асуудлыг хариуцах хамтын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд барагцалбал 200 хоёр талаас тус тус 100 хүн орохыг Бан Ги Мүн тэмдэглэв. ХЗУБ-ын гүйцэтгэх зөвлөл 2014 оны дунд үе гэхэд сирийн химийн зэвсгийн нөөцийг бүрэн устгах төлөвлөгөөг батлав. 10-р сарын 5-нд сирийн химийн зэвсэг ба түүний үйлдвэрлэлд хэрэглэсэн тоног төхөөрөмжийг устгаж эхэллээ.