Будапешт хотноо энэ сарын 7-ны өдөр болсон Эдийн засгийн талаар хамтран ажиллах Монгол, Унгарын ЗГХХК-ын IV хуралдааны хүрээнд Унгарын ХАҮТ, Монгол Улсын ЭСЯ хамтран Монгол-Унгарын “Бизнес форум”-ыг зохион байгуулав.
“Бизнес Форум”-д УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд, Монгол, Унгарын ЗГХХК-ын монголын хэсгийн дарга С.Оюун, Элчин сайд Т.Ганди, Унгарын ҮЭЗЯ-ны ТНБ-ийн дарга, Унгар, Монголын ЗГХХК-ын унгарын хэсгийн дарга Кристоф Сатмари, Унгарын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Ласло Парагх, Дэд ерөнхийлөгч Миклошши Ференц, Унгарын Үндэсний банкны газрын Ерөнхий захирал Надь Роза нар болон Монголд бизнес эрхлэх сонирхол бүхий унгарын 50 орчим компанийн 80 гаруй ажил хэрэгч хүн оролцов.
Бизнес форумын үеэр Унгарын ХАҮТ-ын дэргэд Унгар, Монголын хоёр талын бизнесийн хороог байгуулав. МҮХАҮТ, Унгарын ХАҮТ хоорондын хамтын ажиллагааны шинэчилсэн Ойлголцлын Санамж бичиг, Монголын ҮХАҮТ, Унгарын хөдөө аж ахуйн танхим болон Монголын ҮХАҮТ, Будапешт хотын ХАҮТ хоорондын хамтын ажиллагааны Ойлголцлын Санамж бичигт монголын талыг төлөөлөн Элчин сайд Т.Ганди болон унгарын худалдааны танхимуудын Ерөнхийлөгчид тус тус гарын үсэг харилцан зурав.