Богино хэмжээний кино гэж бараг хүн мэддэггүй байх үед найруулагч Б. Чингүүн хэдэн жилийн өмнө энэхүү киноны төрлийг Монголын кино урлагт оруулж ирснээр шинэ хуудас нээсэн гэж үздэг. Бидний мэдэх “Анхны болзоо”, “Цэцэг”, “Өвөө би танд хайртай”, “Домгийн өглөө” гэх мэт арав гаран богино хэмжээний кинонууд нь бидний үзэх дуртай бүтээлүүд болсон билээ. Мөн түүний найруулсан “Зүрхэн гэрэлтэх од”, “Мама миа” мөн “Амьдралын амт” гэх бүрэн хэмжээний кинонууд нь үе үедээ хоногшин үлзсэн билээ. Кино найруулагч Б. Чингүүн нь өөрөө киноныхоо зохиолыг бичиж, өөрөө найруулдгаараа онцлогтой найруулагч юм. Харин одоо найруулагч Б. Чингүүн мөн өөрөө зохиолоо бичиж найруулсан цоо шинэ “The Call” гэсэн нэртэй бүрэн хэмжээний триллер буюу сэтгэхүйн аймшигийн кино нээлтээ хийхэд бэлэн болсон байна. Уг кино нь 10 сарын 03нд бүх кино театруудаар нээх юм.
“The Call” буюу “Дуудлага” триллер кино нь урд нь хийгдэж байсан Монголын аймшгийн болон триллер төрлийн кинонуудаас зураг авалт, дуу хөгжим мөн графикийн онц сонин шийдлүүд дээр бүтсэн уран бүтээл гэж хэлж болно. Уг киноны ерөнхий найруулагчаар бидний танил болсон СТА кино зураглаач Д. Ангараг ажилласан юм. Зураглаач Д. Ангарагийг бид “Ану хатан”, “Бодлын хулгайч”, “Дэв” гэх мэт олон кинонуудаар нь танил болсон өнөө үеийн хамгийн чадварлаг залуу зураглаачдыг нэг юм.
Аймшгийн кинонд хамгийн гол судас нь бол дуу хөгжим, шум байдаг. Тийм ч утгаараа найруулагч Б. Чингүүн нь энэхүү кинондоо хоёр ч хөгжмийн зохиолч ажиллуулжээ. “Аравт” киноны хөгжмийг бичсэн чадварлаг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б. Чинбат мөн “Бодлын хулгайч” киноны хөгжмийг бичиж найруулсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б. Одбаяр нар ажилласан юм. Харин дууны найруулагчаар “Aurora Entertainment” – ын дууны найруулагч Э. Амартүвшин ажилласан байна.
Aurora Entertainment– ын “The Call” сэтгэхүйн аймшгийн кино нь энэ намрын шилдэг кинонуудын нэг болох нь хийж байгаа уран бүтээлч болон тоглож буй жүжигчдээр нь дугнэж болно.