Засгийн газрын 1996 оны 265-р тоот тогтоолоор Төрийн байгууллага “Мэдээллийн цаг” зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний хүрээнд албан хаагчдад жилд 2-оос доошгүй удаа сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахыг заасан.
Тогтоолын дагуу нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс Авлигатай тэмцэх газартай хамтран нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ажилчдад “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Авлигатай тамцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, Ахлах комиссар Д.Мөнхжаргал явуулсан бөгөөд “Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Төрийн албан хаагчид “Төрийн хуулийг дээдлэн, нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавина” гэж тангараг өргөдөг. Тиймээс өргөсөн тангарагтаа үнэнч байж төрийн ажлыг зоосны нүхээр харж болохгүй, ашиг сонирхлын зөрчил үүсгэвэл төрийн албанаас халагдах хүртэл арга хэмжээ авах талаар албан хаагчдад зөвлөсөн юм