logo
Айлчлалын үеэр баримтлах удирдамжийг батлуулахаар тогтов

Айлчлалын үеэр баримтлах удирдамжийг батлуулахаар тогтов

2013/10/14
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг 2013 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол талаас баримтлах удирдамжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.

Энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм Рифкиндын 1996 онд Монгол Улсад хийсэн айчлалаас хойш 17 жилийн дараа хэрэгжих айлчлал бөгөөд Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш