Сүүлийн үед олон нийтийн дунд татвар олон нэр төрлөөр нэмэгдэж, улсын төсвийн орлогын алдагдлыг татвар нэмэх замаар нөхөх гэж байна гэсэн цуу тарж байна. Сангийн дэд сайд С. Пүрэв хэвлэлийн бага хурал хийлгэж, татварын шинэчлэлтийн хоёрдахь шатны хүрээнд хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцууллаа. Сангийн дэд сайд УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа татварын хуулийн өөрчлөлт нь 2014 оны улсын төсөвтэй холбоогүйг хэлээд хууль батлагдсан тохиолдолд 2015 оноос хэрэгжиж эхэлнэ гэлээ.
Монгол улс татварын шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш улс орны нийгмийн харилцаа, эдийн засгийн цар хүрээ ихээхэн өөрчлөгдсөнтэй уялдуулан татварын шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай болсон.
Өнөөдөр мөрдөгдөж байгаа 24 хуулиар зохицуулагдаж байгаа татварын харилцааг 13 хуулиар зохицуулдаг болгох, татварын хуулинд байгаа ойлгомжгүй, санаа давхацсан заалтуудыг цэгцэлж, нэг мөр болгох чиглэлээр хуулийн шинэчлэлт хийж байна.
Хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж урамшуулах чиглэлээр борлуулалтын жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс доош байвал төлсөн татварын 90 хувийг буцаан олгох, НӨАТ-ын босгыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх, алдагдагдал тооцох хугацааг хойшлуулах зэрэг шинэчлэлт хийж байна.
Далд эдийн засгийг бууруулахын тулд НӨАТ-ын тодорхой хувийг иргэдэд буцаан олгож болох юм. Татварын албаны үйлчилгээг сайжруулж татварыг цахим хэлбэрээр тайлагнах, бэлэн болон бэлэн бус төлбөр тооцоог бүртгэлжүүлэх, техникийн хангамж сүлжээг сайжруулах замаар татварын тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх шинэчлэлийг хийж байна гэж Сангийн дэд сайд хэллээ.
Сүүлийн үед олон нийтийн дунд татвар олон нэр төрлөөр нэмэгдэж, улсын төсвийн орлогын алдагдлыг татвар нэмэх замаар нөхөх гэж байна гэсэн цуу тарж байна. Өнөөдөр Сангийн дэд сайд С. Пүрэв хэвлэлийн бага хурал хийлгэж, татварын шинэчлэлтийн хоёрдахь шатны хүрээнд хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцууллаа. Сангийн дэд сайд УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа татварын хуулийн өөрчлөлт нь 2014 оны улсын төсөвтэй холбоогүйг хэлээд хууль батлагдсан тохиолдолд 2015 оноос хэрэгжиж эхэлнэ гэлээ.
Монгол улс татварын шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш улс орны нийгмийн харилцаа, эдийн засгийн цар хүрээ ихээхэн өөрчлөгдсөнтэй уялдуулан татварын шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай болсон.
Өнөөдөр мөрдөгдөж байгаа 24 хуулиар зохицуулагдаж байгаа татварын харилцааг 13 хуулиар зохицуулдаг болгох, татварын хуулинд байгаа ойлгомжгүй, санаа давхацсан заалтуудыг цэгцэлж, нэг мөр болгох чиглэлээр хуулийн шинэчлэлт хийж байна.
Хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж урамшуулах чиглэлээр борлуулалтын жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс доош байвал төлсөн татварын 90 хувийг буцаан олгох, НӨАТ-ын босгыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх, алдагдагдал тооцох хугацааг хойшлуулах зэрэг шинэчлэлт хийж байна.
Далд эдийн засгийг бууруулахын тулд НӨАТ-ын тодорхой хувийг иргэдэд буцаан олгож болох юм. Татварын албаны үйлчилгээг сайжруулж татварыг цахим хэлбэрээр тайлагнах, бэлэн болон бэлэн бус төлбөр тооцоог бүртгэлжүүлэх, техникийн хангамж сүлжээг сайжруулах замаар татварын тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх шинэчлэлийг хийж байна гэж Сангийн дэд сайд хэллээ