logo
2032 онд дэлхий өөр жижиг гаригтай мөргөлдөж магадгүй

2032 онд дэлхий өөр жижиг гаригтай мөргөлдөж магадгүй

2013/10/21

Украйны одон орончдын тооцоолсноор 2032 онд дэлхий нэгэн жижиг гарагтай мөргөлдөж магадгүй байна. Хэрэв тийм зүйл тохиолдвол хамгийн хүчтэй цөмийн бөмбөг дэлбэрснээс 50 дахин хүчтэй дэлбэрэлт болох ажээ. Эрдэмтдийн үзэж буйгаар 410 метрийн хэмжээтэй солир 2032 оны 8-р сарын 26-нд дэлхийн хажуугаар өнгөрч, эсвэл мөргөлдөж болзошгүй юм байна. Гэхдээ мөргөлдөх магадлал тун бага буюу 0.002 гэж НАСА-гийн мэргэжилтнүүд мэдэгдлээ.

Тус жижиг гарагийг Украйны эрдэмтэд Жираф хэмээх одны ордоос өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн байна. Итали, Испани, Их Британи, Оросын одон судлаачид ч уг гаригийг оршин байдгийг нотлоод байгаа бөгөөд "Minor Planet" төвийн аюул учруулж болзошгүй жижиг гарагуудын жагсалтад оруулжээ.

РАЛЬДИЙ.А  /shuum.mn/



 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш