logo
Сүнстэй байшингийн бизнес цэцэглэж байна

Сүнстэй байшингийн бизнес цэцэглэж байна

2013/10/21

Эд Теребас одоогоос 34 жилийн өмнө буюу 18 настай сурагч байхдаа өөрийн ах Жимийн хамт анхны сүнстэй байшингаа барьж байгуулахаар шийджээ. Улмаар ах дүүс бизнесийнхээ гарааг эхлүүлж, хүрэлцэн ирсэн зочин бүрээс 1.5 ам.долларын хураамж авсан байна. Тэдний бизнес сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд өргөжин тэлж Мичиганд "Erebus" нэртэй 4 давхар сүнстэй байшингаа сүндэрлүүлсэн бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том сүнстэй байшин хэмээн Гиннесийн номонд бүртгэгджээ. Гэхдээ 2009 онд Техаст хүмүүст айдсыг   мэдрүүлдэг илүү том газар нээгдсэн аж. Өнөөдөр "Erebus" мутант горилл, үзэгчдийг ёроолгүй мэт нүх рүү түлхдэг гүйдэг хана гэх үзвэрүүдээрээ айдас хүйдсийг "үйлдвэрлэж" байна.

Сүнстэй байшингийн бизнес эрхлэгчид Холливүдээс маш их зүйлийг зээлджээ. Энэ бизнесийг хийхэд орчин үеийн компьютер график, мэргэжлийн гоо сайханчид, инженерүүд гээд хүн хүч, тоног төхөөрөмж их шаардагддаг байна. АНУ-д энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 1200 парк жилд нийтдээ 300-500 сая ам.долларын орлого олдог аж. Сүнстэй байшинд зочлох тасалбарын дундаж үнэ 15 ам.доллар байдаг бол хамгийн өндөр нь 65 ам.доллар байдаг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш