Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 9 дүгээр сарын 21-27-нд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.