logo
Сайд А.Гансүх Тээврийн сайд нарын хоёрдугаар чуулга уулзалтад оролцоно

Сайд А.Гансүх Тээврийн сайд нарын хоёрдугаар чуулга уулзалтад оролцоно

2013/10/21
 Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тайланд улсын Бангкок хотноо ирэх 11 дүгээр сарын 4-8-нд болох Тээврийн сайд нарын хоёрдугаар чуулга уулзалтад Зам, тээврийн сайд А.Гансүх оролцоно. Энэ үеэр Азийн Автозам, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Ази номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулах Хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш