logo
Австралид түймрээс болж онц байдал тогтоожээ

Австралид түймрээс болж онц байдал тогтоожээ

2013/10/22
Австралийн хамгийн их хүн амтай муж болох Шинэ Өмнөд Уэльсд онц байдал тогтоогоод байна. Учир нь тус мужид ой хээрийн түймэр дэгдсэнээс болж 200 гаруй байшин барилга шатaж, 1 хүн амь үрэгджээ. 9-р сард цаг агаар маш халуун, хуурайшилттай байсан учраас түймэр түргэн хугацаанд газар авсан байна.

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар энэ долоо хоногт нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгаа аж. Учир нь лхагва гарагт цаг агаар дулаан, хүчтэй салхитай байх төлөвтэй байгаа юм байна. Даваа гарагийн өглөө онцгой албаныхны өгсөн мэдээллээс үзэхэд 58 газар түймэр асч байгаагийн 14-ийг цурманд оруулж чадаагүй байгаа ажээ. Галыг унтраахаар ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь сайн дурынхан, тэр дундаа түймрээс болж орон гэргүй болсон иргэд байна гэж BBC мэдээллээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш