logo
Ч.Мөнхцэцэг: “Тодчоно” ХХК захуудаас муудсан ногоо, шулсан яс цуглуулж ажилчдынхаа хоолыг бэлтгэдэг

Ч.Мөнхцэцэг: “Тодчоно” ХХК захуудаас муудсан ногоо, шулсан яс цуглуулж ажилчдынхаа хоолыг бэлтгэдэг

2013/10/22

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тодчоно” ХХК ажилчдынхаа хоол хүнсийг олон жилийн турш муудсан бүтээгдэхүүнээр хийсээр ирсний улмаас нэгэн гэр бүлийн аав, хүү хоёр эрүүл мэндээрээ ноцтой хохироод байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийг хохирогчийн эхнэр Ч.Мөнхцэцэг хийсэн юм. Түүний нөхөр Л.Батсүх  энэ оны 9-р сарын 10-нд ходоодны шарх гэсэн оноштойгоор өвчилж, одоогийн байдлаар таван цулын хорт хавдар гэсэн оноштойгоор эмчилгээгүй болоод байгаа аж. Тэрээр нөхөр, хүүгийнхээ эрүүл мэндийг ийм дор ороод байгааг “Тод чоно” ХХК-ийн ажилчдын хоолны эрүүл ахуйн байдалтай холбон тайлбарлаж байгаа юм.

Тод чоно компанийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
- “Тодчоно” ХХК нь манай улсад найман жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  80 гаруй хятад ажилчдаас гадна зургаан монгол иргэнийг ажиллуулдаг.  Тус компанийг Сунзуй-Хоу,  эхнэр Цай-Ци-Шиантайгаа хамтран удирддаг юм. “Баянмонгол хороолол”, “Билиг” их дэлгүүр, “Саруул өргөө” хотхон зэрэг томоохон барилгуудыг барьсан компани байгаа юм. Миний нөхөр  Л.Батсүх хүү Б.Очгэрэлийнхээ хамт анх 2007 онд буюу  Баянмонгол хорооллын шавыг тавих үеэр ажилд орж, тасралтгүй долоон жил ажилласан юм. Тухайн үед манай нөхрийг орчуулагчаар 400 мянган төгрөг, хүүг маань жолоочоор 300 мянган төгрөгийн цалинтайгаар тус тус ажилд авч байсан.
 
- Таны нөхөр, хүү хоёр “Тод чоно” компанийн хоол хүнснээс болж эрүүл мэндээрээ ноцтой хохирсон гэлээ. Энэ талаараа тодруулбал?
- Ажилд орсон цагаасаа ажилчдын нэгдсэн хоолноос өдийг хүртэл идсээр ирсэн л дээ. Өнгөрсөн 9-р сарын 10-ны өдөр Л.Батсүхийн бие гэнэт муудаж, цусаар бөөлжсөн юм. Анх эмнэлэгт хандахад ходоодны шархтай гэж гарсан бол түүнээс хойш улам даамжирсаар таван цул нь хорт хавдараар өвчилсөн нь тогтоогдоод байна. Үүнийг бид  “Тод чоно” ХХК-ийн хоолны эрүүл ахуйтай холбон үзэж байгаа. Тодчоно компанийн зүгээс нөхрийг маань 9-р сарын 13-ны өдөр ажлаас нь  үндэслэлгүйгээр халсан.
 
- Яг ямар үндэслэлээр?
- “Тод чоно” компани  “Далай ээж” хүнсний худалдаачдын хаяхаар зэхэж буй ногоо, “Меркури” болон 19-р хороолын гахай нядалдаг газраас очиж, шулсан яснуудыг олноор нь авч, ажилчдынхаа хоолыг бэлтгэдэг гэдгийг тэндэхийн монгол ажилчид болон, тухайн захынхан андахгүй мэднэ.  Баацайг маш ихээр авч, хүнсний ногоо хадгалахыг хориглосон хуванцар савнуудад хадгалдаг байсан гэсэн. Тэднийх барилгын гүйцэтгэлийн ажил авах бүртээ даршилсан баацайгаа портер машинаар зөөн тээвэрлэж, ажилчдадаа гахайн ясны шөлөнд чанаж өгдөг байсан. Манай хүү ажилчдын хоол хүнсийг тээвэрлэдэг байсан болохоор би ингэж сайн мэдээд байгаа хэрэг шүү дээ.  
 
- Үнэхээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр хоол хийдгийг нь мэддэг байсан юм бол таны нөхөр, хүү хоёр идэхгүй байж болдоггүй байсан юм уу?
Манай хүү даршилсан баацай нь маш хурц үнэртэй, сэжиг төрмөөр санагддаг байсан тул “ажилчдын хоолноос идмээргүй байна. Хоолны мөнгө олж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан л даа. Хүүгийн минь хүсэлтийг компанийн удирдлагууд хүлээж аваагүйгээр үл барам, “идэхгүй бол хоосон яв” гэсэн байгаа юм. Уг нь туслах ажилчдадаа өдөрт хоолны мөнгө гэж 3000 төгрөг өгдөг юм билээ. Манай хоёр гарт барьсан бэлэн мөнгөгүй, дээр нь их хэнэггүй улсууд болохоор тэсээд идсээр явсан байгаа юм.
 
Танай гэр бүлийн хүмүүс шиг эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс өөр бий юу?
- Хятад ажилчдаас нь 2-3 хүн зуны гурван сар ажиллаад л ходоод нь цоорч нутаг буцдаг. Манай хүү компанийнх нь жолооч учраас бүгдийг нь вокзал дээр гаргаж өгдөг байсан. Гурван жилийн өмнө нэг хятад хүн ходоод нь цоорч, дотуур цус алдаад нас барсан юм. Түүний шарилыг чандарлаж, үнсийг нь гэр рүү нь буцаасан. Мөн өнгөрсөн жил Дорнод аймгийн иргэн н.Түвшин гэж залуу хонож ажиллаж байгаад унтаагаараа нас барсан. Ер нь энэ бүхэн тэр компанийн гал тогоотой холбоотой. Шөнийн цагаар “Дотно сэтгэл” гэдэг 300 төгрөгийн үнэтэй бэлэн гоймон өгч өдөр нь хаягдал бүтээгдэхүүнээр хийсэн хоол өгдөг байсан талаар би дээр ярьсан. Энэ компанид хүмүүс байнга л өвдөж зовж байдаг, амь насны баталгаагүй газар.
 
- Та  БЗД-ийн мэргэжлийн хяналтын хэлтэст шалгуулах хүсэлтээ гаргаж хариугаа авсан гэсэн. Хариу нь яг юу гэж гарсан юм бэ?
- Би арга ядахдаа БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хандан “Тодчоно” ХХК-ийн хоолны эрүүл ахуйд шалгалж хийж өгөхийг хүссэн юм. Уг хүсэлтийн дагуу  “Тод чоно” ХХК-ийн ажилчдын хоол бэлтгэдэг гал тогоонд шалгалт хийхэд ундны уснад агуулагдах бичил биетийн хэмжээ 2 дахин ихэссэн, савханцар ихээр агуулагдсан зэрэг эрүүл мэндэд ноцтой хор нөлөө үзүүлэхүйц дүн гарсан.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш