logo
DJ Өөжий 12 жилийн хорих ялаар шийтгүүллээ

DJ Өөжий 12 жилийн хорих ялаар шийтгүүллээ

2011/08/31
Dj хэмээн залуусын хайр хүндэтгэлийг хүлээж байсан залуу хоёр дахь удаагаа хар тамхины хэрэгт холбогдон “аав”-ын хаалгыг татлаа. Хар тамхи хилээр хууль бусаар нэвтрүүлж, наймаалсан хэргийн улмаас гурван жил ял эдлээд өнгөрсөн жил Өршөөлийн хуулиар суллагдсан DJ Өөжий буюу О.Ганболд 12 жилийн ялаар шийтгүүллээ. Тэрбээр өнгөрсөн дахиад л хар тамхины хэрэгт холбогдсон билээ. Түүнд холбогдох хэргийг өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүх хянан хэлэлцлээ. О.Ганболд хар тамхины хэрэг давтан үйлдсэн учраас онц ноцтой гэмт хэрэгтэн хэмээн үзжээ. Тиймээс 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргалаа. DJ Өөжий Мөнхбаяр гэх залуутай  Замын-Үүдийн гаалиар 0.6 грамм каннабисийн төрлийн мансууруулах бодис авч гарахыг завдан, үйлдэл дээрээ баригдсан юм. Тэд мансууруулах бодисоо тамхины хайрцагт нуусан байжээ. Уг бодисыг Замын-Үүд дэх гаалийн лабораторид шинжлүүлэхэд каннабисын төрлийн тетрохетроканнабил гэх мансууруулах бодис болох нь тогтоогдсон байна. Энэ бодис хүний биед донтолт үүсгэдэг аюултай аж.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш