Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Тарьяа Халонены манай улсад хийх албан ёсны айлчлалыг сурвалжлахаар ирсэн финландын сэтгүүлчидтэй өнөөдөр уулзлаа. Финландын үндэсний телевизийн “YLE” компани, өдөр тутмын “Helsingin Sanomat”, “Ilta-Sanomat” сонин, “Suomen kuvalehti” сэтгүүлийн сурвалжлагчид Монгол Улсын Ерөнхийлөгчид сонирхсон асуултаа тавьж ярилцлаа.
Маргааш эхлэх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Тарьяа Халонены айлчлал нь скандинавын орнуудаас монголд ирж байгаа анхны төрийн тэргүүний айлчлалын хувьд сэтгүүлчдийн анхаарлыг татаж байна. Өчигдөр Норвеги улсын сэтгүүлчид,мөн “CNN”-ийн сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан бол өнөөдөр ийнхүү финландын сэтгүүлчид уулзаж ярилцлага авлаа.
Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд ярилцлага өрнөсөн. Тухайлбал өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн Финланд Улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан зарим асуудлууд, тухайлбал цаа бугыг хамгаалах үржүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналын талаар тодруулан асууж байв.
Олон орны сэтгүүлчдийн асуудаг уул уурхай, хөрөнгө оруулалт, баялгийн хуваарилалт зэрэг сэдэв хөндөгдөж байсан.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүний эрхийг хамгаалах, шударга ёс тогтоох, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа бодлогуудын талаар мөн асууж ярилцлаа.
Shuum.mn