logo
Польш улс Монголд уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлнэ

Польш улс Монголд уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлнэ

2013/10/22
Бүгд найрамдах Польш улсын /БНПУ/ Ерөнхийлөгч Бронислав Коморовски гэргий Анна Коморовскийн хамт өнөөдөр манай улсад ажлын айлчлал хийгээд буцлаа. Түүнийг тус улсын засгийн газрын зарим гишүүд албаны бусад хүмүүс мөн бизнесийн төлөөлөгчид дагалджээ. Айлчлалын хүрээнд МУЕрөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа эдийн засгийн хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх талаар голлон хөндлөө. Тухайлбал нүүрс олборлох, зэс боловсруулалтын талаар арвин туршлагатай Польш улстай энэ чиглэрээр хамтран ажиллах, Польшийн Засгийн газраас олгодог нөхцөлт тусламжийн зээлийг авч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг ярилцсан юм. Мөн үеэр Польш Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээх нь чухал байгаа гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саналыг дэмжиж, цаашид энэ талаар анхааран ажиллахаа хэллээ. Айлчлалын үеэр “Уул уурхай болон уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт хамтран ажиллах тухай” Тунхаг бичигт Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БНПУ-ын Шадар сайд, Эдийн засгийн сайд Я.Пехочиньски нар гарын үсэг зурсан. Энэ тунхаг бичгийш үйлдсэнээр Польшийн уул уурхайн технологи, бусад машин тоног төхөөрөмжийг харьцангуй хямд үнээр авч байхаар болж байна. Үүний дараа айлчлалын үр дүнгийн талаар хоёр улсын ерөнхийлөгч хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэд хоёр улсын хамтын ажиллагааны ахиц дэвшлүүдийг дүгнэн онцлохын хамт Мөн уул уурхайн салбарт хамтран ажиллах болсон нь бас нэг ололт гэж монголын талаас ач холбогдол өгч байна. Тэгвэл Польш улсаас манай улсад өгч байгаа хөнгөлөлттэй зээлийг бүрэн дүүрэн ашиглаж эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх хэрэгтэй байна гэж польшийн тал үзлээ. Айлчлалын төгсгөлд хоёр орны Ерөнхийлөгч Монгол-Польшийн бизнес форумд оролцсон юм. Польшийн Ерөнхийлөгчийг дагалдан ирсэн тус улсын бизнесийн 50 гаруй төлөөлөгчид уул уурхай, барилга, хүнсний болон эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Геополитикийн байршлын хувьд төстэй, түүхэн хөгжлийн явцын хувьд ойролцоо, хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ, эдийн засгийн боломжийн хувьд Европын холбооны гишүүн Польш улстай хоёр талын дээд хэмжээний айлчалын давтамжийг хадгалах, харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд энэхүү айлчлал чухал ач холбогдолтой боллоо. Ноён Бронислав Коморовскигийн манай улсад хийсэн ажлын айлчлал хагас өдөр үргэлжилж, тэрээр цааш БНСУ-руу мордлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш