logo
Титаникийн зорчигчийн тоглож байсан хийл 900.000 фунтаар зарагджээ

Титаникийн зорчигчийн тоглож байсан хийл 900.000 фунтаар зарагджээ

2013/10/22

Титаникийг хойд Атлантын далайд живж байх үед хөлгийн найрал хөгжмийн багийн ахлагчийн эгшиглүүлсэн гэх хийл дуудлага худалдаан дээр 900.000 фунт стерлингээр зарагджээ. Энэхүү хоёрхон чавхдастай эвдэрхий хөгжмийн зэмсгийг Уоллейс Хартли эзэмшиж байсан тухай мэдээлэл байгаа юм.

Титаник хөлөг усаар дүүрэх үед түүний хамтлагийнхан “Nearer, My God, To Thee” хэмээх бүтээлийг тоглосоор байжээ. 1915 оны 4-р сарын 15-нд болсон энэ ослын үеэр живсэн 1500 хүний дунд Хартли болон түүний хамтлагийнхан байсан бөгөөд хийлийг нь ч ор сураггүй болсонд тооцсон байна.

Гэхдээ энэ хөгжмийн зэмсэг олон хүний гар дамжжээ. Улмаар 2006 онд нэгэн эр ээжийнх нь байшингийн дээвэрт өнөөх хийл ширэн цүнхэнд байхыг олжээ. Зарим мэргэжилтнүүд хийл жинхэнэ эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн ч түүхчид, эрдэмтэд болон Титаник хөлөг дээр байсан эд зүйлсийг дуудлагаар худалддаг мэргэжилтнүүд долоон жил судалсны эцэст Хартлигийн эзэмшиж байсан хийл мөн гэж баталсан байна.
 
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш