logo
Шалган бүртгэх шинэ товчоо ашиглалтанд орлоо

Шалган бүртгэх шинэ товчоо ашиглалтанд орлоо

2013/10/22
Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/191 дугаар захирамжийн дагуу 22-ын товчоог хоёр салгаж, Баруунтуруун ба Эмээлтэд нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд Шалган бүртгэх товчоодыг бүрэн автомат  тоног төхөөрөмж бүхий хаалттай болголоо. Уг хаалт нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх дугаар танилтын системтэй бөгөөд  2 секундын дотор нээгдэж хаагдана. Дугаар танилтын систем ба хяналтын камерыг Нийслэлийн Авто замын газрын төв сервер дээр шууд хянаж байгаа юм.  Мөн товчоодын хяналтын камер, цахилгаан пүү ашиглалтад орлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш