БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев болон Энэтхэгийн Ерөнхий сайд М.Сингх нар Хятад улсад 10 дугаар сарын 22-нд албан ёсны айлчлалаа эхэлж байна. Гурван өөр улсын удирдагч нар нэгэн зэрэг Хятад улсад айлчилж буй нь Хятадын дипломат харилцааны түүхэнд маш ховор тохиолдол боллоо.
Гурван улсын засгийн газрын тэргүүн нарын айлчлалынхаа үеэр эдийн засгийн асуудлуудад онцгой анхаарал хандуулна. Цаг хугацааны хувьд гурван улсын ерөнхий сайд нарын айлчлал давхацсан нь айлчлалын цаг хугацааны тохиролцооноос үүдэлтэй. Хятадад гурван удирдагчийн үйл ажиллагаа хоорондоо зөрчилдөхгүй, гэхдээ тохиолдлын уулзалтын ард зайлшгүй шаардлага байсан байж таарна.