
Харин гэм буруутай нь тогтоогдсон Ц.Бугасүрэнгийн оронд АН-аас нэр дэвшсэн Т.Ганболдыг төлөөлөгчөөр сонгох шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргажээ. Хэргийг эргэн сануулахад Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд сонгогчдын ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар дахин санал хураалт явуулахад буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 30-нд санал хураах байтал МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нар хоёр сая 460 мянган төгрөгийг санал хураахаас нэг хоногийн өмнө тарааж, АН-аас нэр дэвшигч Т.Ганболдын болон тус хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд санаатай саад хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон юм. Ийнхүү сонгогчдод мөнгө тарааж ял авсан үйлдэл дахин давтагдлаа.
Өмнө нь УИХ-ын сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслахууд мөнгө тараасан хэргээр ял сонссон билээ. Ийн МАН-ынхан бүх шатны сонгуульд мөнгө тараасан нь илэрхий болж, тэдний золиосонд олон хүн “аав”-ын хаалга татсаар байх нь.