logo
Бүсгүйчүүдийн бие организм хэдэн хүүхэд төрүүлэх чадвартай вэ?

Бүсгүйчүүдийн бие организм хэдэн хүүхэд төрүүлэх чадвартай вэ?

2013/10/23
Эмч нарын үзэж буйгаар өндгөвч, хөхний хорт хавдар зэрэг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний өвчлөл огт төрөөгүй буюу ганц хүүхэд төрүүлсэн хүмүүст элбэг тохиолддог гэнэ.Энэ нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн систем нь хоорондоо бага зэргийн зайтай 6-9 хүүхэд төрүүлэхэд зохицсон байдгаас шалтгаалдаг ажээ.

19-р зуунд 10-аас дээш хүүхэдтэй гэр бүл хэвийнд тооцогддог байсан бөгөөд энэ үед эмэгтэйчүүд амьдралын туршдаа ердөө 40-50 удаа сарын тэмдгээ үздэг байжээ. Харин орчин үеийн 1-2 хүүхэд төрүүлсэн бүсгүйчүүдэд 400-500 удаа ирдэг нь нөхөн үржихүйн системд сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ.

Хоорондоо 4 жилийн зайтай хүүхэд төрүүлэхэд эмэгтэй хүний бие организм эрүүлжиж залууждаг хэмээн эмч нар үзэж байна. Хамгийн багадаа 2 жилийн зайтай байвал тохиромжтой гэнэ. Иймэрхүү насны зөрүүтэй хүүхдүүд хоорондоо эвтэй найртай тоглож наадан ээждээ өөр зүйлд анхаарлаа хандуулахад нь тус болдог аж. Ганц хүүхэдтэй байх хамгийн хэцүү бөгөөд дараа дараагийн хүүхэд төрснөөр эцэг эхийн стресс, түгшүүр харьцангуй багасдаг хэмээн сэтгэл судлаачид өгүүлж байна.

Өнөр гэр бүлийн хүүхдүүд үеийнхнээсээ илт давуу байж янз бүрийн нөхцөл байдалд амархан дасаж зохицож чаддаг. Тэд энэ ертөнц дээр ганцаараа биш гэдгээ сайн мэдэрч, ямар ч бэрхшээлийн үед хамтран нэг баг болж тэмцдэг. Тиймээс олон хүүхэдтэй гэр бүлд хүүхдүүд амархан өсөж хөгждөг аж.

Д.Мигаа  zindaa.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш