logo
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-г шалгаж эхэллээ

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-г шалгаж эхэллээ

2013/10/24
Мэргэжлийн хяналтын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаанд энэ сарын 21-ний өдрөөс шалгалт явуулж эхлэв.

“Эрчим хүчний тухай”, “Барилгын тухай”, “Радио долгионы тухай”, “Харилцаа холбооны тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”, “Авто тээврийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам,    стандартуудын мөрдөлтийг хангуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажил, үр дүн зэргийг энэ удаа шалгахаар болжээ.

Энэхүү шалгалтад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Баруун түгээх төв, Зүүн түгээх төв, Өндөр хүчдэл түгээх төв, Зуунмод түгээх төв, Налайх түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд хамрагдах юм. Цахилгаан эрчим хүч түгээх үйл ажиллагаа, өргөгч, өргүүр, кран, лифтүүд, барилга байгууламжийн ашиглалт, хэмжлийн нэгдмэл байдал, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг холбогдох хяналтын хуудсуудаар шалгалтыг хийж гүйцэтгэнэ. Одоогоор шалгалт үргэлжилж буй болохоор эцсийн дүн гараагүй байгаа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш