Өнөө өглөө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын толгой дээр барилгын төмөр унах шахжээ. Эрхэм гишүүн төрийн ордны зүүн талд буюу Хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэргэдүүр явж байтал гэнэт дээрээс барилгын төмөр унасан байна. Азаар Ё.Отгонбаяр гишүүнээс гуравхан алхмын цаана газардсан гэнэ тэр төмөр.
Сүүлийн үед барилгын аюулгүй ажилгааны дүрэм тэр бүр мөрдөгдөхгүй, үүнээс улбаалаад эрдэнэт хүний амь насанд хүрэх, эд материалын хохирол учруулах нь энүүхэнд хаяа хатавчны асуудал болоод байна.