logo
Залууст 300 гаруй ажлын байр нээлттэй байна

Залууст 300 гаруй ажлын байр нээлттэй байна

2013/10/25

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх ” Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ” өнгөрсөн 9 сарын сүүлээр “ Хүний нөөц бүрдүүлэлтийн аян”-ыг зохион байгуулж ажил олгогч байгууллагуудаас ирсэн байнгын болон цагийн ажлын байранд 400 гаруй  залуусыг зуучилж, тэднийг ажлын байраар ханган ажилласан. Мөн энэ 10 дугаар сарын хугацаанд  оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн ажилсаар байна.

Одоогоор “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-д зөвхөн энэ долоо хоногт ирсэн гэхэд л 300 гаран нээлттэй ажлын байрны захиалга ирсэн  бөгөөд үйлчилгээний салбарт худалдагч касс, зөөгч, үйлчлэгч, тогооч, угаагч бэлтгэгч, болон худалдааны салбарт мэргэшсэн нягтлан, нярав, борлуулагч, ачигч , худалдааны зөвлөх зэрэг нь тогтмол нээлттэй байгаа аж.

арин барилгын салбарт гагнуурчин, сантехникч, засал чимэглэл, цахилгааны инженер, барилгын туслах ажилтан зэрэг ажлын байранд хүний орон тоо эрэлттэй байгаа бөгөөд сонирхож буй залуус тус биржид хандахад  хангалттай юм байна. Мөн долоо хоног бүрийн нэг дэх өдөр нь байгууллагуудаас ажлын байрны захиалга авах өдөр болгон зарлаж байгаа тул захиалга өгөх байгууллагууд  тус өдөрт захиалгаа өгөхөд нээлттэй байдаг байна.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш