Ухаалаг гар утасны зах зээлд ноёрхож байгаа компаниудын нэг болох "Samsung Electronics" Хятад хэрэглэгчдээсээ уучлалт хүслээ. Учир нь Хятадын төрийн мэдлийн CCTV телевизээр Samsung –ийн "Galaxy S3" болон "Note2" зэрэг гар утаснууд эвдрэлтэй, алдаатай чипүүдээс болж ажиллахгүй байгаа талаар мэдээлжээ. Өмнөд Солонгосын Сувон хотод төвтэй тус компани нийт орлогынхоо 14 хувийг Хятадын зах зээлээс олдог бөгөөд 7 өөр загварын гар утасныхаа засвар үйлчилгээг үнэгүй хийхээ Хятад хэрэглэгчиддээ амласан байна.
Үүнээс гадна Тайванийн хууль сахиулагчид Samsung –д торгууль ногдуулсан нь анхаарал татлаа. Тодруулбал Тайванийн Худалдааны Комисс Samsung –ийн удирдлагууд өрсөлдөгчийнхөө бүтээгдэхүүнүүдийг шүүмжлүүлэхийн тулд хүмүүст мөнгө төлсөн хэмээн үзэж тус компанийг 340 мянган ам.доллараар торгохоор шийдсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/