Өнөөдөр аргын тооллын 2013 оны 10-р сарын 26. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын адаг Хар нохой сарын шинийн 22. Гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Санчир гараг. Наран 07.50-д мандаж, 18.02-д жаргана. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Нэр өнгө. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарахад сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Шинэ үнэний эрэлд гарах өөрийн авьяас чадварыг дэлгэн харуулах өдөр. Аялалд гарах биеийн хүчний ажил эсвэл дасгал хөдөлгөөн хийх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зүйлд тааламжтай. Харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх эсвэл хүнтэй танилцахад тааламжгүй. Эс бөгөөс томоохон хэрүүл шуугианы бай болох, найз нөхдөөсөө харилцаагаа таслахад хүрч болзошгүй. Таны хурц үг шулуун шударга байдал өөрийнхөөрөө зан чанар тэдний дургүйцлийг төрүүлж хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч мэдэх юм.
Хумх (1/20-2/18)
Удаан ярилцсаны эцэст та хоёрт хичнээн олон адилхан талууд байгааг олж харна. Шинэ туршлага хуримтлуулахын төлөө хичээ. Оройн цагаар бага зэрэг хүндрэлтэй асуудал тулгарч болох боловч хамгийн чухал харилцаандаа анхаарал хандуул. Мэдлэг туршлагаа нэмэгдүүлэхийн тулд сайн дурын ажил хийвэл тохиромжтой.
Загас (2/19-3/20)
Бодит бус өдөр. Өглөөг жирийнээр угт. Өглөөний цайнаасаа хоцрох эсвэл орон нутгийн кафедаа найзтайгаа эртлэн үдийн цайгаа уух нь танд зугаатай санагдана. Өглөөний цагуудаар дэлгүүр хэсэх нь тааламжтай. Чанартай цөөхөн зүйлсийг боломжийн үнээр худалдаж авч чадна. Төлөвлөгөөнийхөө уян байдлыг хадгал. Өдрийн кино үзэх эсвэл хөгжмийн концерт үз. Өөрөөр хэлбэл эдгээр нь өдрийн цагаар гарах зүйлүүд боловч орой гэртээ байгаарай. Хол байгаа найзуудтайгаа онлайнаар харьцах нь гэртээ оройг ганцаараа өнгөрөөх гайхалтай ерөндөг болно.
Хонь (3/21-4/19)
Танд гарз тэр хэмжээгээрээ гарч ирэх болно. Онох байгаа олоод оноогдсон сүүлчийн хугацаатайгаа уралдах нь таны авъяас чадвар, хүч чадлыг онил. Хосуудын маргаан хүндхэн нөхцөл байдлыг үүсгэж мэдэх тул өршөөл уучлалыг урьтал болгоорой. Нууц амрагийн явдал нэлээд томоохон асуудал үүсгэх болно. Хэрвээ та өмнөх дурлалаа одоо хүртэл мартаагүй байгаа бол хуучин амрагтайгаа харилцаагаа сэргээхийг оролдох болно.
Үхэр (4/20-5/20)
Сонирхолтой өдөр. Та өөрт ирэх эрч хүчийг сайнаар ашигла. Санхүүгийн тогтвортой байдлыг үүсгэхийн тулд юу хийх ёстой талаар анхаарлаа төвлөрүүлэхийг од гараг сануулж байна. Та энэ өдөр ажил мэргэжлийн болон бизнесийн гайхалтай амжилтыг гаргаж чадна. Та хамгийн сайн хамаатнаа оройн хоолонд уривал санаанд оромгүй ашиг олж мэднэ.
Нийгмийн харилцаа таны алдар нэр боломжийг өргөсгөх тул таны шат ахихад туслаж байгаа хүмүүст их цаг зарцуулж байгаадаа өөрийгөө бүү зэмлэ. Hailoween-ий баярыг хэзээч мартагдахааргүй тэмдэглэнэ. Сүүлчийн нэг минут бүрийг багдаа зориулж түүнийгээ өмсөх тул хөгжилдөх үнэхээр сайхан байна. Дотнын хүн тань маш найдваргүй итгэлгүй байдлыг мэдэрнэ. Учир нь тэр хүн тань тоогдохгүй, үл ойшоогдож байгаагаа мэдэрнэ. Энэ л баярын өдрийг далимдуулаад алдаагаа засч харьцаагаа сэргээ.
Мэлхий (6/22-7/22)
Сэтгэлийн хөдөлгөөнтэй өдөр. Эргэн тойрноо ойр дотнын хүмүүсээрээ хүрээлүүл. Та лав тэд нарын хайр халамжийг мэдрэх болно. Энэ нь танд сэтгэлийн хүчийг өгнө. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн шинэ зүйл таны амьдралд орж ирнэ. Бүтэн сарны үеэр нэг хаалга хаагдаж харин нөгөө хаалга нээгдэж байдаг. Залхуутай ч төлөвлөгөөндөө байгаа гэр орны ажлаа хийж үүрэг хариуцлагаа ухаар. Танд нийгмийн салбарт орох шаардлага гарна аль үйл ажиллагаанд оролцохоо сонгох их хэцүү байна. Хаашаа явж байгаагаа мэдвэл хөгжилтэй цаг ирэх болно.
Арслан (7/23-8/22)
Завгүй өдөр. Өнөөдөр хэдий амралтын өдөр ч арслангийнханы хувьд ажлын өдрөөс илүү ачаалалтай байх болно. Гэр орон, гараж, хашаа, машиндаа байгаа эмх замбараагүй зүйлсийг гаргаж, тохирох буяны газарт хандив болгож өг. Хүсээгүй нөхцөл байдлыг өөрчлөх нь эд зүйлсийг гаргаад хаячихтай адил амар байх болно. Хайртай хосуудын хувьд хамт салхинд гарах, ямар нэг шинэ зүйлийг хамтдаа хийх зэргээр цагийг гайхамшигтай өнгөрөөнө.
Охин (8/23-9/22)
Аз туршсан өдөр. Таны хийж байгаа үйлдлийг хүмүүс буруу мэтээр ойлгох болно. Гэсэн хэдий ч үүний үр дүнд нь уйтгар гунигтай бодол худал хуурмаг зүйл удаан хугацаанд оршин тогтнохгүй. Таны үүрэг хариуцлагатай ажил эрт дуусаж чөлөөт цагаа өнгөрүүлэх олон үйл ажиллагаануудад оролцох болно. Найз нөхөдтэйгөө дэлгүүр хэсэх теннис тоглох эсвэл ресторан зоогийн газарт дуртай хоолоо зоогол. Хэт их цаг зав хөдөлмөр шаардсан үйл ажиллагаанууд нь таны аюулгүй байдалд харшилж болзошгүй юм.
Жинлүүр (9/23-10/22)
Хүч чадалтай байна. Хэрэв та нэгэн хэвийн байдлаас залхаж буй бол өнөөдөр их сонирхолтой өдөр байх болно. Хүссэн хүсээгүй маш олон үйл явдал болж таны уйтгар багасна. Санхүүгийн хувьд тогтвортой байх, өмч хөрөнгө эзэмшин шинээр эхлэхэд таатай өдөр ба та магадгүй яарч сандран хэд хэдэн хэцүү шийдвэр гаргахад хүрнэ. Романтик харьцаанд эрч хүчээр дүүрэн байх ба дотносох хүсэл нэмэгдэнэ. Зарим жинлүүрүүд одоогоор ганц бие байгаа нь тэдний давуу тал бөгөөд бусадтай танилцан уулз. Дур хүсэл таны хайрын амьдралыг эргүүлж авчирна.
Хилэнц (10/23-11/21)
Таатай сайн өдөр. Хайртаа гомдоохоос сэргийл. Зарим цаг үеийг маш болгоомжтой өнгөрүүл. Ямар нэгэн зүйлд санаа зоволгүйгээр маш тайван өнгөрүүл. Өөртөө итгэх байдал, ажлын чадвар чинь өөрийн бодлоор урагш хөдлөхөд чинь тусална. Эрүүл мэндээ маш сайн анхаар.
Нум (11/22-12/21)
Тустай өдөр. Өнөөдөр овоорсон их ажлаа дуусган гэр орны ажлаа мөн адил эмхэлж цэгцэлнэ. Гэр бүлийн асуудлууд ч эцэслэнэ. Бүгдийг нь цуглуулж харилцан ярилц. Хамтаараа шийдвэр гаргах нь хялбар бөгөөд мөрөн дээр үүрэх ачаагаа хөнгөлж чадна. Сэтгэл хангалуун бус байвал гэртээ үлдэж амар. Гэрийн хоолоор биеэ тордож халуун дотно нөхцөл үүсгэ. Оройн хоол гэхэд хэвийн байдалдаа орсон байна.