Нийслэлийн засаг даргын тамгын газраас нийслэлийн өдрийг угтаж олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдрийг бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулахаар болжээ. Иргэдийн ая тухтай амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхээр нийслэлийн төр захиргааны байгууллагууд хариуцсан хуваарьт талбайгаа цэвэрлэхээр болжээ.