logo
МАН-ын XXVII их хурал ирэх ням гарагт хуралдана

МАН-ын XXVII их хурал ирэх ням гарагт хуралдана

2013/10/26
МАН-ын XXVII Их хурал маргааш буюу аравдугаар сарын 27-нд Соёлын төв өргөөнд эхэлж, гурван өдөр үргэлжилнэ. Тус Их хуралд  Улаанбаатар хотоос 343,  хөдөө орон нутгаас 791 төлөөлөгч оролцох бөгөөд хамгийн залуу төлөөлөгч 22 настай, хамгийн ахмад төлөөлөгчөөр 84 настай байна. Их Хуралд гадаад, дотоодын 30 гаруй хүндэт зочин, төлөөлөгчид оролцох аж.
 
Энэ мөчид буюу 26-нд намын ээлжит IX Бага хурал хуралдаж байгаа бөгөөд их хурлаар хэлэлцэх асуудлуудыг сонсож, зарим зөвлөгөө санамж гаргах юм. XXVII Их хурлаар МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн улстөрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын XXV Их хурлаас XXVII Их хурлын хоорондох ажлын тайлан болон Хяналтын ерөнхий хорооны тайланг хэлэлцэнэ.
 
Их хурлын үеэр олон төлөөлөгчийн үг, бодол саналыг сонсч шийдвэрлэх асуудлууддаа тусгахын тулд гурван салбар хуралдаан зохион байгуулна. Салбар хуралдаануудаар намын мөрийн хөтөлбөр, дүрэмд орох зарим өөрчлөлтүүд, Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр 2016 он хүртэлх намын бодлого үйл ажиллагааны чиглэлийг авч хэлэлцэх юм. Хамгийн гол хэлэлцэх асуудал нь улс орны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх явдал юм.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш