logo
Консулын ээлжит VII зөвлөлдөх уулзалт болов

Консулын ээлжит VII зөвлөлдөх уулзалт болов

2013/10/26

Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-дын консулын ээлжит VII зөвлөлдөх уулзалт 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо болж өнгөрөв. Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, БНСУ-ын талаас ГХЯ-ны Хилийн чанад дахь солонгос иргэд, консулын асуудал хариуцсан газрын ерөнхий захирал Ан Ён Жип тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Хөдөлмөрийн яам, ГИХАЭГ, ГИХАЭГ, УБЕГ, ЦЕГ зэрэг байгууллага, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, визийн тасгийн удирдлагууд орж ажиллав.

Зөвлөлдөх уулзалтаар БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хоёр улсын хооронд консулын асуудлаар байгуулсан гэрээ, конвенцийн хэрэгжилтийг дүгнэх, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, хүндрэл бэрхшээлийг арилгах, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял эдэлж буй иргэдийг шилжүүлэх, манай сураггүй алга болсон иргэдийг олж тогтоох зэрэг асуудлаар санал солилцлоо. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш