Саудын Арабын эрх баригчид эмэгтэй жолооч нарт тавьсан хоригийг зөрчихгүй байхыг дахин анхаарууллаа. Тус улсын дотоод хэргийн яам хоригийг зөрчсөн хүнд шийтгэл онооно гэж хатуу мэдэгдсэн байна. Гэсэн ч эмэгтэйчүүдэд жолоо барихыг зөвшөөрөхийг уриалсан өргөдөлд 17.000 гаруй хүн гарын үсгээ зураад байгаа ажээ. Үүнээс гадна идэвхтнүүд хоригийг үл тоон машин унахыг бүсгүйчүүдэд уриалж байна.
1990 онд Сауд эмэгтэйчүүд жолоо барьж эсэргүүцлээ илэрхийлсний дараа цагдаа нар олон эмэгтэйг баривчилснаас гадна тэдний зарим нь ажлаасаа халагдаж байжээ. Гэхдээ идэвхтнүүдийн хэлж байгаагаар сүүлийн үед Саудын Арабад жолоо барьсан эмэгтэйчүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авах нь ерөнхийдөө багасч, тэдний эсрэг хоригийг цуцлахыг дэмжиж буй эрчүүдийн тоо нэмэгдэж байгаа юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/