/Фужиан муж, БНХАУ/ Хятад эмч нар 17 настай Су Жианмэй охинд нүүрний эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна. Жианмэй 5 настай байхдаа галд түлэгдсэний улмаас эрүү, аньсага, баруун чих зэрэг эд эрхтнүүд нь маш хүндээр гэмтсэн аж. Эмч нар мэс засал хийхийн тулд охины цээжний зүүн хэсэгт ургуулсан арьсыг ашигласан байна. Гэхдээ арьс ургуулахад хэдэн сарын хугацаа шаардагджээ. Мэс засал 8 цаг үргэлжилсэн бөгөөд охины биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Гэхдээ "Түүний нүүрний мэдрэл сэргэж хэвийн байдалдаа ортол урт хугацаа шаардлагатай" гэж мэс засалч Жиань Ченхон хэлсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/