Өсвөр насныхны хувьд хамгийн чухал нийгмийн сүлжээний сайтаар Twitter тодорч, Facebook –ийг ардаа орхисон нь 'Piper Jaffray' байгууллагын судалгаанаас харагдаж байна. Судалгаанд оролцсон өсвөр насныхны 26 хувь нь Twitter –ийг хамгийн чухал нийгмийн сүлжээний сайтаар нэрлэсэн бол үлдсэн 23 хувь Facebook –ийг хамгийн чухал гэж хариулжээ. Уг нь Марк Закербергийн үндэслэсэн энэ сайтын рейтинг өсвөр насныхны дунд 42 хувьтай байсан юм. Гэхдээ Facebook –ийн эзэмшдэг Instagram–ийг хамгийн чухалд тооцдог өсвөр настнуудын тоо судалгаанд оролцогчдын 23 хувийг эзэлсэн нь тус сайтын рейтинг жилийн өмнөхөөс 11 хувиар өссөнийг харуулж байна. Ямартай ч 'Pew' судалгааны төвөөс мэдээлснээр дундаж өсвөр насны хүүхэд Facebook –т 300 найзтай байдаг бол Twitter дээр 79 дагагчтай байдаг ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/