Жүжигчин Орландо Блум, загвар өмсөгч Миранда Керр нар 6 жил хамтдаа амьдарсны эцэст мөр мөрөө хөөхөөр болжээ. Тэд өрх тусгаарлаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж, сүүлийн хэдэн сарын хугацаанд тусдаа байснаа ч дуулгасан байна. Хосууд хамтын амьдрал нь дуусгавар болж байгаа хэдий ч хүүхдийнхээ эцэг эхийн хувиар нэг нэгнийгээ хайрлаж хүндэтгэсэн хэвээр байх болно хэмээн мэдэгдэлдээ онцолжээ. 36 настай Британи жүжигчин Блум одоогоор Бродвейн театрт "Ромео Жулет" жүжигт тоглож байгаа бөгөөд Мирандатай 2007 онд анх танилцаж, 2010 оны 7-р сард гэр бүл болж байсан юм. Улмаар тэд 2011 оны 1-р сард анхны үрийнхээ зулайг үнэрлэжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/