Ерөнхий зохион байгуулагчаар нь “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, "MGL MEDIA GROUP", санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, Дэмжигч байгууллагаар "Дархан нэхий" ХК, "Нийслэлийн Улаанбаатар чуулга", "Мөнгөн ганзай" ХХК нар ажилласан урлагийн их наадмын гала тоглолтонд төрөл тус бүрт тусгай болон шагналт байр эзэлсэн оролцогчид оролцсон бөгөөд урилгаар “Хурд” хамтлаг, МУГЖ Г.Хонгорзул, МУГЖ Т.Ариунаа, Поп дива С.Наран, МУСТА Б.Чинбат, “Sweetymotion” хамтлаг, Uvertura хамтлаг, НУБЧ-ын "Хангарьд" найрал хөгжимчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэн оролцсон юм.
Ийнхүү анх удаагаа зохион байгуулагдсан урлагийн их наадмын эцсийн шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Ардын Жүжигчин, УДЭТ-ын зөвлөх найруулагч Б.Мөнхдорж, Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн, Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, ”Монгол Хөөмэй” холбооны тэргүүн А.Цэдэн-Иш, Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, Cэтгүүлч, яруу найрагч, эрдэмтэн Ү.Хүрэлбаатар, Монгол Улсын Гавъяат Жүжигчин, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран сайхны удирдагч А.Дашпэлжээ нар ажилласан юм.
Наадмын уран уншлагын төрлийн гранпри шагналыг “ETV” телевизийн хөтлөгч, редактор Я.Болорчимэг, язгуур урлагийн төрлийн гранприг "Соён гэгээрүүлэгч" телевизийн хөтлөгч М.Амаржаргал, хөгжмийн төрлийн гранприг мөн М.Амаржаргал, бүжгийн төрлийн гранприг “Айст Монголиа” телевизийн цоглог охидын хамтлаг, багийн мэндчилгээний төрлийн гранприг “Айст Монголиа” телевизийн хамт олон, гоцлол дууны төрлийн гранприг МҮОНТ-ийн сэтгүүлч, редактор Г.Болор нар хүртжээ. Энэхүү арга хэмжээг хааж Хөгжмийн зохиолч, Төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагийнхан шинээр мэндэлсэн "Би үнэний дуу хоолой" хэмээх хүндэтгэлийн дууг анх удаа тайзнаа эгшиглүүлсэн юм. Тус Дууны үгийг МУСГЗ Ү.Хүрэлбаатар бичсэн бол аяыг Хөгжмийн зохиолч, Төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат зохиосон билээ.
Ингээд та бүхэндээ “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын шилдгийн шилдгүүдийг танилцуулж байна.
Уран уншлагын төрөлд:
Тэргүүн байр - “ETV” телевизийн нэвтрүүлэгч, редактор Я.Болорчимэг.
Дэдбайр - “Айст - Монголиа” телевизийн уран бүтээл эрхэлсэн орлогч захирал Т.Байгальмаа.
Гутгаар байр – МҮОН-ийн “Шинэ Монгол” чөлөөт радиогийн нэвтрүүлэгч А.Алтанхүү,
Тусгай байр - “Хэнтийн мэдээ” сонины сэтгүүлч Д.Бат-Эрдэнэ.
Хөгжмийн төрөлд:
Тэргүүн байр -“Соён гэгээрүүлэгч” телевизийн хөтлөгч, сэтгүүлч М.Амаржаргал.
Дэд байр - “Хэнтийн мэдээ” сонины түгээгч Д.Одгэрэл.
Гутгаар байр -“Өнөөдрийн ялалт” сонины хэвлэлийн эх бэлтгэгч Х.Данзанравжаа.
Тусгай байр -“Айст Монголиа” телевизийн орос хэл дээрх хөтөлбөрийн хөтлөгч Э.Мөнхбаяр.
Язгуур урлагийн төрөлд:
Тэргүүн байр -“Соён гэгээрүүлэгч” телевизийн хөтлөгч, сэтгүүлч М.Амаржаргал.
Дэд байр - “Хэнтийн мэдээ” сонины “Хамтлаг”
Гутгаар байр - “Улс төрийн тойм” сонины сэтгүүлч Л.Баатархүү.
Тусгай байр - “Монголын үнэн” сонины “Хамтлаг”
Тусгай байр -“Өнөөдрийн ялалт” сонины хэвлэлийн эх бэлтгэгч Х.Данзанравжаа.
Тусгай байр -“ТВ9” телевизийн нэвтрүүлэгч, редактор Гантуяа
Багийн мэндчилгээний төрөлд:
Тэргүүн байр - “Айст -Монголиа” телевизийн хамт олон
Дэд байр - “Зар мэдээ” сонины хамт олон
Гутгаар байр – “Хэнтийн мэдээ” сонины хамт олон
Бүжгийн төрөлд:
Тэргүүн байр - “Айст -Монголиа” телевизийн бүжгийн хамтлаг
Дэд байр - “Эмэгтэйчүүд.мн” сайтын сэтгүүлч Н.Сувд-Эрдэнэ
Гутгаар байр - “Тэнгэрлэг FM-103.6”-ын Ц.Эрдэнэ-Очир
Тусгай байр -“Айст -Монголиа”телевизийн сэтгүүлч Х.Дөлгөөн
Дууны төрөлд:
Тэргүүн байр – МҮОНР–ийн сэтгүүлч Г.Болор
Дэд байр-“Соён гэгээрүүлэгч телевиз”-ийн орчуулагч Ш.Цэнджав
Гутгаар байр - "ETV" телевизийн дууны найруулагч Ж.Бурмаа
Тусгай байр- “Business focus” сэтгүүлийн сэтгүүлч М.Мөнгөншагай
Тусгай байр- “Newsportal.mn” сайтын ахлах менежер А.Бямбабаатар
Тусгай байр- “Өнөөдрийн ялалт” сонины хэвлэлийн эх бэлтгэгч Х.Данзанравжаа нар тодорлоо.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...