logo
М,Энхболд МАН-ын даргаар сонгогодлоо

М,Энхболд МАН-ын даргаар сонгогодлоо

2013/10/30

МАН-ын XXVII Их Хурлаар намын шинэ даргыг сонгох асуудлаар санал хураалт явагдлаа.  Намын даргад нэр дэвшигч М.Энхболд Их хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналыг авснаар МАН-ын шинэ даргаар сонгогдлоо. Санал хураалтад оролцсон 1078 төлөөлөгчөөс 988 нь УИХ-ын дэд дарга М.Энхболдод, “Шинэчилье” хорооны гишүүн Т.Аюурсайханд 83 гишүүн саналаа өгчээ. Ийнхүү намын даргыг сонгосноор МАН-ын 27-р Их хурлын өнгөрсөн Мягмар гарагийн хуралдаан өндөрлөв.

Их хурал Лхагва гарагт үргэлжлэн хуралдаж, намын Бага хурал болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг шинэчлэн баталсан дүрмийн дагуу сонгох аж. Үүний дараагаар намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг ярилцах юм байна. Намын дүрмийн дагуу намын дарга нь Ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгоно. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэн болох нь одоогоор таавар хэвээр үлдэж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш