Энэ жил Их Эзэн Чингис хаан мэндэлсэн болох билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 нь 11-р сарын 4-ны өдөр буюу ирэх Даваа гарагт тохиож байгаа билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр "Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1"-нд бүх нийтээр амарч байх баярын өдөр хэмээн заажээ. Иймд 11 дүгээр сарын 4-ний өдөр бүх нийтээр амарна.