logo
Гүрж улс шинэ ерөнхийлөгчтэй боллоо

Гүрж улс шинэ ерөнхийлөгчтэй боллоо

2013/10/30
Гүржийн ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын ерөнхий сайдын дэмжлэгийг хүлээсэн Георгий Маргвелашвили ялалт байгуулжээ. Нийт саналын хуудсын 12 хувийг тоолсны дараа дүнгээр Маргвелашвили нийт сонгогчдын 64 хувийн дэмжлэгийг хүлээсэн бол түүний хамгийн ойрын өрсөлдөгч болох Давид Бакрадзе 21 хувийн санал авсан байна.

Бакрадзе ч ялагдлаа хүлээн зөвшөөрч, Маргвелашвили баяр хүргээд байгаа ажээ. Ийнхүү 2 удаа ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан, барууныг дэмжигч Михаи́л Саакашви́ли халаагаа өгөхөөр болж байна. Саакашви́лигийн эвлэршгүй өрсөлдөгч, ерөнхий сайд Бидзи́на Иванишви́ли Маргвелашвили сонгож, ерөнхийлөгчийн сунгаанд "уяаг" нь тааруулжээ.

Тэрбумтан, бизнесмэн Иванишви́ли ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох гэж байгаа бөгөөд зорилгоо биелүүлсэн гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр энэ удаагийн сонгуулийг Гүржийн хувьд анхны "Европ маягийн" сонгууль боллоо хэмээн онцолжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш