logo
Тайландын

Тайландын "нойтон" шинэ жил

2013/10/30
Шинэ жил гэхээр таны санаанд юу буудаг вэ? Надад лав чимэглэсэн гацуур, дэлгүүрүүдэд дугаарлан зогссон хүмүүс, оргилуун дарс, санта клаус, ширээ дүүрэн амттан хамгийн түрүүнд санаанд ордог. Тэгвэл Дорно дахины ард түмэн шинэ жилээ хэрхэн тэмдэглэдэг бол?

Жишээ нь Тайландчууд уламжлалт Сонгкран баяр буюу шинэ жилээ 4-р сарын 13-наас 15-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Зүүн Өмнөд Азийн олон орны уламжлалт шинэ жил мөн энэ өдрүүдэд давхцдаг ажээ. Сонгкраны үеэр Тайландчууд нэг нэгэн рүүгээ ус цацаж баярын мэнд хүргэдэг уламжлалтай.

Тэд хотын гудамжаар хувинтай ус, усан буу барин явж, зөрж өнгөрсөн хэн рүү ч хамаагүй ус цацдаг байна. Үүнээс гадна Тайландчууд цагаан нунтаг авч явдаг бөгөөд түүнийгээ усанд хийн мөн л зөрж өнгөрсөн хүмүүсийг "мялаадаг". Ингэснээрээ тэд шинэ ондоо аз жаргал, ололт амжилтыг дагуулдаг хэмээн бэлгэддэг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш