АНУ-ын Флорида мужийн Винтер Гарден хотын нэгэн шатахуун түгээх станцын ажилтан ухаалаг гар утасныхаа ачаар дээрэмчний халдлагаас амьд мэнд мултарчээ. Нэгэн зэвсэглэсэн дээрэмчин шатахуун түгээх газрын дэлгүүрлүү орж ирснийхээ дараа сэйфээ онгойлгохыг ажилтнаас шаардсан ч тэрээр онгойлгох боломжгүй байсан байна.
Удалгүй өөр нэг ажилтан дэлгүүр орж ирэх үед дээрэмчин түүнээс мөн сэйфийг нээхийг шаардсан аж. Хоёр ажилтан сэйфийг онгойлгохоор оролдсон ч бүтэлгүйтсэн бөгөөд буутай эр гарч явахаасаа өмнө нэг ажилтны цээж рүү нь бууджээ. Буун дуу гарсан дэлгүүр лүү түргэн тусламж яаралтай дуудсаны дараа ажилтнуудаас нь мэдүүлэг авч байх үед тэдний нэг нь цээж нь өвдөж байна хэмээн ярьсан байна.
Яг энэ үед дээрэмчин түүн рүү буудсаныг олж мэджээ. Сум түүний цээжин тус газар нь туссан ч энгэрийнх нь халаасанд байсан HTC -ийн ухаалаг гар утас сумыг зогсоосон гэж Винтер Гарден хотын цагдаагийн ажилтан Скотт Аллен мэдэгдсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/