logo
Норвеги залуугийн 22 ам.доллараар авсан биткоиний үнэлгээ 850.000 болж өсчээ

Норвеги залуугийн 22 ам.доллараар авсан биткоиний үнэлгээ 850.000 болж өсчээ

2013/10/31
Нэгэн Норвеги залуу 4 жилийн өмнө 22 ам.доллараар цахим валют болох биткоинийг худалдан авч байжээ. Тэрээр саяхан эзэмшиж байгаа валютынх нь үнэлгээ 850.000 ам.доллар болж өссөнийг олж мэдсэн байна. Биткоиний ханш огцом өссөний ачаар халаасны мөнгөө хэдэн мянга дахин нугалж чадсан Кристофер Кох 5 мянган зоосныхоо тавны нэгийг зарж, Осло хотод тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авчээ. Тэрээр биткоиний ханш өсч байгаа тухай мэдээллийг уншаад 4 жилийн өмнө уг валютыг худалдаж авч байснаа санасан гэдгээ хэлсэн байна. 5.000 биткоин нь 850.000 ам.долларын үнэд хүрнэ гэдгийг гэнэт ухаарсан гэдгээ ч тэрээр нуугаагүй байна. Ханш нь маш тогтворгүй байдаг энэ валютыг вэб гүйлгээ хийхэд голцуу ашигладаг ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш