logo
ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч Кгалема Мотлантег албан ёсоор угтан авлаа

ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч Кгалема Мотлантег албан ёсоор угтан авлаа

2013/10/31
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте болон гэргий Мтшали Прюденс Зера нарыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэргийн хамт Чингисийн талбайд албан ёсоор угтан авлаа.

Хүндэт зочид өчигдөр орой “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тусгай үүргийн нислэгээр газардсан бөгөөд өнөөдөр айлчлалаа эхлүүлж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочдыг угтан авсны дараа Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте нар Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн танхимд ёслолын уулзалт хийсэн бөгөөд харин одоо албан ёсны хэлэлцээ хийж байгаа юм.
Айлчлалын хүрээнд мөн өнөөдөр дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте УИХ-ын дарга З.Энхболдтой уулзах бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, маргааш Уул уурхайн сайд Д.Ганхуяг дэд Ерөнхийлөгчид бараалхана.

ӨАБНУ-ын Дэд ерөнхийлөгч Кгалема Мотланте маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхснаар манай улсад хийх айлчлалаа өндөрлүүлэх юм.

Н.Гантуяа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш