logo

"FIFA WORLD CUP" 2014 эхлэхэд 225 хоног үлдлээ

2013/10/31

FIFA WORLD CUP 2014 буюу хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 225 хоног үлдээд байна. дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёны онцгой эрхтэйгээр авсан ETV телевиз өнөөдөр монголын оюуны өмчийн газар, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газруудтай санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол зорилго нь дээрх байгуулагууд олон улсын оюуны өмчөөр баталгаажсан албан ёсны эрхийг монголдоо баталгаажуулан дэмжиж ажиллахад чиглэгдэх юм. 

2012 оны 12 р сард FIFA гийн албан ёсны тендэрт оролцож, 2013 оны 4 р сарын 28 ний өдөр тендерт ялсан нь баталгаажиж ETV телевиз монгол улсад 2014 оны 6 р сарын 11 ээс 7 р сарын 12нийг дуустал 20 дахь удаагийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулахаар болсон билээ. ТВ ээр шууд дамжуулах, интернэтээр цацах ,мобайл болон худалдааны радиогийн цацалт зэрэг медиа бүхий л эрхийг дангаар аваад байгаа бол монголын хэвлэл мэдээлийн бусад салбартай хамтран ажиллах гэрээг өнгөрч байгаа 10 р сард хийж дууссан. FIFA world cup 2014 дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн бол олон улсын оюуны өмчөөр баталгаажсан маш том контент учраас ETV телевизийн хувьд монголдоо энэхүү эрхээ батлгаажуулахын тулд Монголын улсын оюуны өмчийн газртай эхнээсээ хамтран ажиллаж байгаа юм аа. Дэлхийн аваргын таних тэмдэг лого зэрэг олон улсын оюуны өмчөөр баталгаажсан  зүйлүүдийг ETV эзэмших бөгөөд телевизтэй хамтран ажиллах байгууллагууд энэхүү эрхийг авах бол давхар тэдний эрх ашигийн хамгаалах үүднээс өнөөдрийн санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг харилцан тохиролцож хйилээ. Өнөөдрийн санамж бичигт Монгол улсын оюуны өмчийн газрын дарга Чинбат , шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын орлогч Ариунболд , ЕТВ телевизийн ерөнхий захирал энхбат нар гарын үсэг зурлаа.

Н.Чинбат /Монгол улсын оюуны өмчийн газрын дарга /
Бидний хувьд өөрийн үндэсний дамжуулагчаар дамжуулан шууд дамжуулах нь бахархалтай зүйл юм. Ер нь бол түмнийг хамарсан үзвэр үйлчилгээ баяр цэнгэл энэ бүхэн хүний оюуны бүтээлээр илэрхийлнэгддэг. Гэхдээ хүний бүтээл бүтээлдээ хүний хамгийн чансаатай гэж хэлж болохоор чансаатай бүтээлээр дамжиж илэрхийлэгддэг. Үүнээс ургаад оюуны өмчийн асуудал үүсдэг. Бусдын оюуны өмчийг дээдэлж, хайрлаж , харицаж хүндэлж аж төрөх нь бидний амьдралын дэг жаяг дэлхий нийт ч энэ жишгийг дагдаг. Энэ дэг жаягийг ямар нэгэн өө сэвгүй сахин биелүүлж хуулиа сахъя гэж уриалж энэхүү санамж бичигт гарын үсэг зурж байна.

н.Ариунболд /Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын орлогч /
Өнөөдөр шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар оюуны өмчийн газар дээр ETV тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол зорилго бол хэвлэл мэдээллийн салбарт, хэвлэл мэдээллийн салбарт , оюуны өмчөөр хамгаалагдсан бүтээлийг хамгаалах нөгөө төлөөр ер нь зах зээл дээр хулгайн бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байгаа этгээд яг одоо шударгаар бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа этгээтэй өрсөлдөнө гэдэг бол үндсэндээ шударга өрсөлдөөний зарчимд харш. Ер нь бол цаашид тв ийн зах зээл дээр контентийг үйлдвэрлэж түгээж бүтээж байгаа байгууллагууд маань шударга өрсөлдөөний зарчмаар оюуны өмчийн эрхээр баталгаажсан ийм бүтээгдэхүүнийг борлуулж хэрэглэгчдэд хүргэж өрсөлдөх ийм шаардлагыг цаашид тавина. Үүний эхлэл бол энэ санамж бичиг байлаа.

Ц. Энхбат /ETV HD телевизийн ерөнхий захирал /
Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн бол ирэх 2014 оны хамгийн том үйл явдал. Дэлхийн хүн амызн 90 хувь үүнийг үздэг. Үүнийг үзүүлэхийн тулд олон улсын хөл бөмбөгийн холбооноос эрхийг нь олгодог. Дараа нь спорнсор байгууллагууд гарч ирдэг. Тэдгээрийн эрхийг хамгаалах ийм олон давхар эрхүүд яригддаг учраас бид энэ 2 байгууллагт хандсан. Өрсөлдөөн бол шударга байх ёстой. Дээр нь хууль оюуны өмчийг дээдлэх хэрэгтэй тиймээс бид энд нэгдсэн. Бусаддаа ч үүнийг уриалж байна.

Санамж бичигт хамрагдсан байгууллагууд албан ёсны онцгой эрхтэйгээр хүлээн зөвшөөрөгдсөн FIFA 2014 хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг монгол улсад шууд дамжуулан хүргэхэд өөрсдийн зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Ингснээрээ хэвлэл мэдээллийн байгууллагууд хуулиа дээдэлж ажиллах , мөн оюуны өмчийг дээдлэх, шударгаар өрсөлдөхийг ETV телевиз уриалж байгаа юм аа. Монголын хөл бөмбөг сонирхогчид ЕТВ телевизээр хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан хүлээн авахаас гадна олон олон фанатуудад чиглэгдсэн үйл ажиллагаанд сарын турш оролцох юм. 2014 оны 6 р сарын 11 ээс 7 р сарын 13 хооронд бүтэн сар зөвхөн хөл бөмбөгөөр амьсгалах цаг мөч ойртсоор байна.  ЕТВ телевиз олон олон байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа бол бизнесийнхэнд хандаж  2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн таны цорын ганц  боломж  гэдэгийг тунхаглаж байна. хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 225 хоног үлдээд байна.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш