Монголын Залуучуудын Холбоо, Түгээлэн Ундрага ТББ-тай хамтран “30 хүүхэд 30 хүсэл” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Тус төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн амьдралын баталгаажих түвшин доогуур айлын 15-19 насны 80 хүүхдийн дунд сонгон шалгаруулж үнэ төлбөргүй сургалтанд хамруулан цаашлаад энэхүү сургалтанд амжилттай хамрагдсан сурагчдыг гадаадын их дээд сургуульд 100% үнэ төлбөргүй суралцуулах ажээ. Энэхүү төслийн талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 11 сарын 1-ны 10 цагт Монголын Залуучуудын Холбооны нээлттэй танхимд болох тул сэтгүүлч та бүхнийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 89444589, 88606711