БНАСАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнийг дагалдан яваа хүмүүс Пүрэв гарагт "Мүнсү" усан паркад зочлов. Мөн түүнийг дагалдан яваа хүмүүсийн нэг хэсэг нь морин тойруулгын “Мирим” клубт зочилжээ.
Зочид Тэдон голын үзэсгэлэнт эрэгт нийтийн амралтын газар болгон барьсан тус парк дахь хүүхдийн усан санг үзэж сонирхлоо. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд тоглож байсан БНАСАУ-ын баг болон Монголын “Энагура” багийн эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн тоглолтыг тэд үзэв.